Jun 18, 2009

Монгол Улс “Үндэсний Газрын Мэдээллийн Систем”-тэй болоход тун бага хугацаа үлдлээ



Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банкнаас хөнгөлттэй зээл авснаар энэхүү ажил эхэлсэн юм.
Тус зээлийн хөрөнгийг зарцуулах “Кадастрын зураглал ба газрын бүртгэл төсөл”-ийн нэгжийг 2001 онд үүсгэн байгуулж ажлыг эхлүүлсэн бөгөөд 2003-2008 онуудад нийслэл болон 11 аймгийн газрын кадастрын зураглал, газрын бүртгэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Харин 2009 онд үлдсэн 9 аймгийн суурин болон тариалангийн газрын кадастрын зураглал, газрын бүртгэлийн ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна.
Дээрхи ажлыг хийхийн хажуугаар кадастрын зураглал, газрын бүртгэлийн ажил болоод бусад мэдээлэл дээр түшиглэн “Үндэсний газрын мэдээллийн систем”-ийг байгуулах ажил хийгдэж эхэлсэн бөгөөд 2009 оны 9 дүгээр сар гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.
ҮГМС /NLIS/-ийг олон улсын сонгон шалгаруулалт /тендер/-аар Энэтхэг улсын RMSI компаныг сонгон гүйцэтгүүлж байна.

No comments: