Jun 30, 2009

Pitbull - I Know You Want Me




Миний бодлоор дээрхи дүрс энэ Clip-ний хамгийн сонирхолтой хэсэг нь юм шиг санадлаа. Надтай санаа нэг байгаа бол үүнийг үзээрэй. Хэрэв үзсэн бол дахиад үзсэн ч болно шүү дээ...

Jun 18, 2009

Монгол Улс “Үндэсний Газрын Мэдээллийн Систем”-тэй болоход тун бага хугацаа үлдлээ



Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банкнаас хөнгөлттэй зээл авснаар энэхүү ажил эхэлсэн юм.
Тус зээлийн хөрөнгийг зарцуулах “Кадастрын зураглал ба газрын бүртгэл төсөл”-ийн нэгжийг 2001 онд үүсгэн байгуулж ажлыг эхлүүлсэн бөгөөд 2003-2008 онуудад нийслэл болон 11 аймгийн газрын кадастрын зураглал, газрын бүртгэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Харин 2009 онд үлдсэн 9 аймгийн суурин болон тариалангийн газрын кадастрын зураглал, газрын бүртгэлийн ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна.
Дээрхи ажлыг хийхийн хажуугаар кадастрын зураглал, газрын бүртгэлийн ажил болоод бусад мэдээлэл дээр түшиглэн “Үндэсний газрын мэдээллийн систем”-ийг байгуулах ажил хийгдэж эхэлсэн бөгөөд 2009 оны 9 дүгээр сар гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.
ҮГМС /NLIS/-ийг олон улсын сонгон шалгаруулалт /тендер/-аар Энэтхэг улсын RMSI компаныг сонгон гүйцэтгүүлж байна.

Jun 8, 2009

ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ САЛБАР УЛИРАЛ ТУТМЫН СЭТГҮҮЛТЭЙ БОЛЛОО

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас “ГАЗРЫН ХАРИЛЦАА” хэмээх улирал тутмын сэтгүүлийг эрхэн гаргаж эхэллээ. Тус газраас эрхлэн гаргаж буй сэтгүүл 3500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм байна.
Сэтгүүлийн зөвлөлөөс газрын харилцааны салбарт ажиллаж байгаа болон жирийн иргэдэд газрын тухай мэдээлэл, газрын үр өгөөж, газрын тухай хууль эрх зүй, менежмент, арилжаа гээд олон талын мэдээллийг хүргэх зорилготой байгаа гэнэ.
Тус сэтгүүлийг анхлан хэвлэхэд ХБНГУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Германы Техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг (GTZ)-ийн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар (ГХГЗЗГ) хэрэгжүүлж байгаа “Газрын менежмент ба санхүүгийн кадастр” төслөөс санхүүжүүлжээ.
Холбоо барих хаяг: sh_batsukh@magicnet.mn, mlhanaa@yahoo.com