Mar 31, 2009

Монгол Улс солбицлын нэгдсэн тогтолцоотой боллоо

Монгол Улсын Засгийн газар 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор газар зүйн солбицолын нэгдсэн тогтолцоо “ITRF-97-нд шилжих шийдвэрийг гаргалаа.

Тус солбицлын системд шилжсэнээр UTM тусгагийг ашиглах бөгөөд 2009 оны 05 дугаар сарын 01-ээс мөрдөж эхлэх юм байна.

Mar 27, 2009

Монголын мянганы сорилтын сангийн “Хөрөнгийн эрхийн төсөл” семинар зохион байгууллаа.

Гэр хорооллын иргэд хашааны газраа хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлэхэд нь цогц дэмжлэг үзүүлэх зорилготой Хөрөнгийн эрхийн төсөл нь өнөөдөр “ГАЗАР ӨМЧЛӨЛ, ЭРХИЙН БҮРТГЭЛ” сэдэвтэй семинарыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулж дууслаа.

Уг семинараар 3 үндсэн асуудал яригдсан бөгөөд 1) Үндэсний газрын мэдээллийн системд тавигдах шаардлагууд 2) Газар өмчлөх, эзэмших, ашиглах хууль эрх зүйн зохицуулалт, түүнийг боловсронгуй болгох арга замууд 3) Кадастрын зураглалын хэмжилт, түүнийг бодит байдал зэргийг авч хэлэлцэж тус бүрт нь хийгдэх ажлын саналуудыг боловсруулж нэгтгэв.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.mca.mn вэб хуудаснаас авна уу.

Mar 18, 2009

Зэвсэгт хүчний 88 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

Жанцанноровын хөгжим “Чилүүгэн” морин хуурч “Боржигон чуулга”-ын Маркетингийн менежер Г.Баярцэнгэл. Татах холбоосыг comment–оор үлдээсэн шүү...

Mar 17, 2009

“БАС Л ЗАВГҮЙ-2” ШИЛДЭГ ШҮЛГИЙН ТҮҮВЭР

Энэ шүлгийн түүврийн 1 дүгээрхийг сонсож байсан юм байна. 2 дугаарх нь мөн л сайхан юм байна. Та бүхэн сонсоод үзнэ биздээ... Татаж авах холбоосыг comment–оор үлдээлээ.

Mar 13, 2009

МОНГОЛ УЛСЫН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭНИЙ ЗУРАГ


Монгол Улсын авто замын сүлжээний 1:2200000 масштабтай зургийг та бүхэнд хэрэгтэй байх болов уу гэсэн үүднээс тавьлаа.


Download