Mar 27, 2009

Монголын мянганы сорилтын сангийн “Хөрөнгийн эрхийн төсөл” семинар зохион байгууллаа.

Гэр хорооллын иргэд хашааны газраа хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлэхэд нь цогц дэмжлэг үзүүлэх зорилготой Хөрөнгийн эрхийн төсөл нь өнөөдөр “ГАЗАР ӨМЧЛӨЛ, ЭРХИЙН БҮРТГЭЛ” сэдэвтэй семинарыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулж дууслаа.

Уг семинараар 3 үндсэн асуудал яригдсан бөгөөд 1) Үндэсний газрын мэдээллийн системд тавигдах шаардлагууд 2) Газар өмчлөх, эзэмших, ашиглах хууль эрх зүйн зохицуулалт, түүнийг боловсронгуй болгох арга замууд 3) Кадастрын зураглалын хэмжилт, түүнийг бодит байдал зэргийг авч хэлэлцэж тус бүрт нь хийгдэх ажлын саналуудыг боловсруулж нэгтгэв.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.mca.mn вэб хуудаснаас авна уу.

No comments: