Feb 17, 2009

СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

Азийн Хөгжлийн Банкны хөнгөлттэй зээлээр ГХГЗЗГ дээр хэрэгжиж байгаа “Кадастрын зураглал ба газрын бүртгэл” төслийн хүрээнд аймгуудын Газрын албадад 2006 оны 5 дугаар сард /5”/-ийн нарийвчлал бүхий электрон тахеометр хүлээлгэн өгч, анхны сургалтыг явуулж, электрон тахеометрийн бүтэц, ажиллах зарчим зэргийг заахаас гадна түүнийг ашиглан кадастрын зургийн өөрчлөлтийн хэмжилтийн анхан шатны ажиллагаануудыг заасан билээ.

2006 оны 11 дүгээр сард явуулсан дараагийн шатны сургалт нь өмнө явуулсан сургалтын үр дүнг харах, аймгуудын газрын кадастр хариуцсан мэргэжилтнүүдийн чадварыг тодорхойлох, кадастрын зургийн өөрчлөлтийн хэмжилт хийж чадах эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, өмнө заасан зүйлүүдийг гүнзгийрүүлхээс гадна электрон тахеометрийн ажиллагааны зарим боломжуудыг нэмж заах, Кадастрын зураглал ба газрын бүртгэл төсөл тухайн аймагт хэрэгжихэд бэлтгэл ажил болгон төслийн үр дүнд байгуулж байгаа Газрын Кадастрын Мэдээллийн Сангийн програм хангамж болох ARCGIS, Cadastral Collection, Cadastral Text зэрэг програм хангамжуудыг танилцуулан ажиллах зарчмыг зааж сургахад чиглэсэн сургалт болсон юм.

Харин гурав дахь удаагийн сургалтыг Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GTZ) “ГАЗРЫН МЕНЕЖМЕНТ” төслийн санхүүжилтээр ГХГЗЗГ-ын Кадастрын хэлтсээс 2009 оны 01 дүгээр сарын 26-наас 02 дугаар сарын 07-ны өдрүүдэд “ГАЗРЫН КАДАСТРЫН ХЭМЖИЛТ ЗУРАГЛАЛ, БҮРТГЭЛ” сэдэвтэйгээр зохион байгууллаа.

Энэ сургалтын зорилго нь аймгийн Газрын албаны кадастрын мэргэжилтэнд газрын кадастрын чиглэлээр батлагдан гарсан журам, заавар, маягтуудыг танилцуулах, өмнөх сургалтаар олж авсан мэдлэгийг нь бататгах, сургалтуудын үр дүнг харах, мэргэжилтнүүдийг кадастрын хээрийн хэмжилтийн ажилд мэргэшүүлэх, орон нутагт тулгамдаж буй асуудлаар санал бодлыг нь сонсох, Газрын албадад өгсөн электрон тахеометрийг баталгаажуулах, ашиглалтад нь үнэлэлт дүгнэлт өгөх, зарим аймгийн “Кадастрын зураглал ба газрын бүртгэл” төслөөр хийгдсэн газрын кадастрын мэдээллийн санг хүлээлгэн өгөх, мэдээллийн сангийн програм хангамжуудыг зааж сургахад чиглэсэн байна.


Хээрийн дадлага ажил

Сургалт, шалгалт

Төгсөлт

No comments: