May 31, 2009

Унадаг дугуйн замтай болчихвол мөн сайхнаа

Би найз нартайгаа унадаг дугуй унаж аялалд явах дуртай. Аялалд явна гэснээс өдөр дутам дугуй унах боломжгүй учираас л тэр л дээ. Хотын энэ бөглөөнд машин унах гэдэг гамшиг болсон гэдгийг Улаанбаатарчууд минь сайн мэдэж байгаа. Хэрэв дугуйн замтай болчихвол бид машин биш дугуйг л сонгоно. Мөн энэ нийгэмд учирч буй бэршээлүүдээс ядаж нэгээс нь ч гэсэн салах боломжтой гэдгийг энэ мангар дарга нар яагаад ойлгодоггүй юм болоо. Би оюутан байхдаа ч дугуй унах юмсан гэж маш их боддог байсан. Яагаад гэвэл хөдөөнөөс ирсэн мөнгө багатай оюутанд аль болох бага зардал гаргах хэрэгтэй байдаг. Гэтэл миний оюутан насанд улсаас хөнгөлөлт хэмээн нэрлэсэн дарамтын хуудас /автобусны билет/-ыг 3500 төгрөгөөð худалдан авч зөвхөн 2 чиглэлд явах эрхээр хангагддаг байлаа. Бид ч түүнийг нь аргалаад харандаагаар бүдэг бичээд явчихна. Гэхдээ заримдаа түүнийг нь билет шалгагч нь мэдээд хураагаад авчихна. Тэгээд л 38-38 гэсэн хос дугаартай машинаараа таваргаж өгнө дөө. Хэрвээ дугуйн замтай болчихвол нилээдгүй олон асуудал шийдэгдэх юм шиг санагддаг.

May 17, 2009

Семинарт оролцов

Этиопи улсын Бахир Дар хотод 2009 оны 05 дугаар сарын 6-16-ны хооронд болох “Этиоп улсын хөдөө аж ахуйн газрын газрын харилцааны салбарыг кадастрын зургаар хангах, компьютержүүлэх нь” семинарт Монгол Улсаас төлөөлөгч нар оролцлоо.

Энэ семинараас гадна мөн зүүн Африкын Рванда улсын Үндэсний газрын төвд төлөөлөгч нар зочилж кадастрын зураглал, газрын бүртгэлийн чиглэлээр санал солилцож, хоёр орны туршлагийг харилцан нэвтрүүлэх талаар ярилцлаа.


Rwanda&Ethiopia

Rwanda

Ethiopia

Canyon of Ethiopia

May 1, 2009

Газрын харилцааны ажилтны өдрийн мэндийг хүргэе!

Энэхүү блогийг газрын харилцааны салбарын тэр дундаа аймгийн Газрын албаны дарга, мэргэжилтэн, сумын газрын даамал нартай хамтран ажиллах, туршлага солилцох талбар байлгахыг зорьсон бөгөөд одоог хүртэл энэ зорилгодоо хүрч чадаагүй байгаадаа та бүгдээс хүлцэл өчий.

Та бүхэн энэ талбарт ямар мэдээлэл тавиулах сонирхолтой байгаа талаар санал бодлоо илэрхийлж байвал гүнээ талархах байна.

За бүр сэдвээсээ хазайгаад явчихлаа. Юу гэхээр:

БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ гэж хэлэх гэсэн юм. Мөн ажил, амьдралд тань ихээс их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!