Apr 22, 2009

“Газрын харилцааны ажилтны өдөр”-ийн нэрэмжит спортын арга хэмжээ амжилттай явагдаж өндөрлөлөө


Жил бүр уламжлал болгон зохиогддог “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийн нэрэмжит цомын төлөөх спортын арга хэмжээ энэ оны 4-р сарын 18-наас 19-нд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд ЗТБХБЯ, ГХГЗЗГ, Нийслэлийн Газрын алба, Дүүргүүдийн Газрын алба, Их, дээд сургуулиудын багш нар, зүүн бүсийг төлөөлж Хэнтий аймгийн Газрын алба, төвийн бүсийг төлөөлж Төв аймгийн Газрын алба, Геодезийн мэргэжлийн байгууллага зэрэг 8 эрэгтэй 6 эмэгтэй багийн 300-аад тамирчид гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн 4 төрлөөр хүч чадал, авхаалж самбаа, оюун ухаанаа уралдууллаа. Энэ удаагийн тэмцээн бооцоот хэлбэрээр зохион байгуулагдсанаараа урьд урьдынхаас онцлог боллоо.
Уг тэмцээнийг Монголын сагсан бөмбөгийн холбооны шүүгч Энхсайхан /Жаажаа/ шүүж явуулсан юм.
Шилжин явах цомыг Геодезийн мэргэжлийн байгууллагын баг дахин авлаа.